GoGlobal апп нь таны бүртгэл болон профайлыг найдвартай хадгалахын тулд
Google-ийн Firebase (Firebase Authentication, Cloud Firestore)
үйлчилгээг ашигладаг. Мэдээллийг зөвхөн аппын үйлчилгээг үзүүлэхэд ашиглана;
худалддаггүй, зар сурталчилгаа болон tracking хийдэггүй.
Бид ямар мэдээлэл хадгалдаг вэ
- Бүртгэл: и-мэйл хаяг, нууц үг (нууц үгийг Firebase шифрлэн
хадгалдаг — бид харах боломжгүй), хэрэглэгчийн дотоод ID.
- Профайл (өөрөө бөглөсөн тохиолдолд): нэр, утасны дугаар, төрсөн
огноо, оршин суугаа газар, боловсролын түвшин, сургууль, голч дүн, хэлний түвшин,
сонирхсон мэргэжил, профайл зураг (жижигрүүлсэн хувилбар).
- Аппын ашиглалт: хадгалсан сургуулиуд, илгээсэн өргөдөл (маягтад
оруулсан мэдээлэлтэй хамт), түвшин тогтоох тестийн дүн, GG оноо.
- Зөвхөн таны төхөөрөмж дээр: харанхуй горим, хэл, харьцуулах
жагсаалт, «Материал илгээх» хэсэгт нэмсэн зургууд.
Юунд ашигладаг вэ
- Нэвтрэх, профайл болон GG оноогоо төхөөрөмж хооронд хадгалах.
- Таны илгээсэн өргөдлийн дагуу GoGlobal-ийн зөвлөх тантай холбогдох.
- Нууц үг сэргээх, и-мэйл баталгаажуулах зэрэг бүртгэлийн мэдэгдэл илгээх.
Хэнтэй хуваалцдаг вэ
- Google Firebase — мэдээлэл хадгалах үйлчилгээ үзүүлэгч
(Google Cloud, Өмнөд Солонгос — Сөүлийн бүс).
- GoGlobal зөвлөхүүд — зөвхөн таны илгээсэн өргөдлийг хариуцан
ажиллахад.
- Таны зөвшөөрөлгүйгээр их сургууль болон бусад гуравдагч этгээдэд
дамжуулахгүй.
Аюулгүй байдал
Бүх холболт шифрлэгдсэн (HTTPS/TLS), серверт хадгалагдах мэдээлэл шифрлэгдсэн.
Хандалтын дүрмээр хэрэглэгч бүр зөвхөн өөрийн мэдээллийг харах, засах боломжтой.
Мэдээлэл устгах
Апп доторх Профайл → Тохиргоо → Бүртгэл устгах хэсгээс нууц
үгээ оруулж бүртгэл болон түүнтэй холбоотой бүх мэдээллийг (профайл, GG оноо,
өргөдөл, тестийн түүх) шууд, бүрмөсөн устгах боломжтой. Мөн me@ember.mn
хаягаар хүсэлт илгээж болно.
Бусад
- AI зөвлөхийн хариултууд апп дотор бэлтгэгдсэн агуулга бөгөөд таны асуулт гадагш
илгээгддэггүй.
- Апп нийтэд нээлттэй зураг болон үсгийн фонтыг (Google Fonts) интернэтээс татдаг.
- Апп 13-аас доош насны хүүхдэд зориулагдаагүй.
Холбоо барих
Асуулт байвал: me@ember.mn
Privacy Policy (English)
GoGlobal uses Google Firebase (Firebase Authentication and Cloud
Firestore) to store your account and profile. Data is used only to provide the app's
features. We do not sell data, show ads or track you.
- Account: e-mail address, password (stored hashed by Firebase —
never visible to us) and an internal user ID.
- Profile (only what you enter): name, phone number, birth date,
place of residence, education level, school, GPA, language levels, intended major
and a small profile photo.
- App usage: saved universities, submitted applications (with the
details you enter), placement-test results and GG points.
- On your device only: theme, language, compare list and photos
added under “Send materials”.
- Purposes: sign-in and syncing your profile/points; letting a
GoGlobal advisor contact you about applications you submit; account e-mails
(password reset, verification).
- Sharing: Google Firebase as our storage provider (Google Cloud,
Seoul, South Korea) and GoGlobal advisors for your applications only. Nothing is
shared with universities or other third parties without your consent.
- Security: encrypted in transit and at rest; access rules let each
user read and change only their own data.
- Deletion: in the app go to Profile → Settings → Delete
account and confirm with your password — the account and all related data
(profile, points, applications, test history) are deleted immediately. You can
also e-mail me@ember.mn.
- The AI advisor uses pre-written content; your questions are not sent anywhere.
The app downloads public images and fonts (Google Fonts). Not directed to children
under 13.
Contact: me@ember.mn